Ким Жон Уны тухай Хойд Солонгосын дипломатчийн бичсэн ном Японд хэвлэгдлээ
Хойд Солонгосоос Куба улсад сууж байсан дипломатч И Иль Гюгийн бичсэн ном Японд хэвлэгдлээ. Номын нэр нь “My View of Kim Jong-un: Memoirs of a Defected North Korean Diplomat’” буюу “Миний өнцгөөс Ким Жон Ун: Хойд Солонгосоос дүрвэсэн дипломатчийн дурсамж” ажээ. Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын стратегийн судалгааны хүрээлэнд ахлах судлаачаар ажилладаг И Иль Гю ном хэвлүүлсэн тухайгаа өнөөдөр олон нийтийн сүлжээгээр зарласан бөгөөд номоо анх Өмнөд Солонгост хэвлэх бодолгүй байснаа мөн хэлжээ. Номдоо тэрбээр Хойд Солонгосын одоогийн удирдагч Ким Жон Унтай холбоотой бодит явдлууд, түүний удирдах арга барилын талаар өгүүлсэн гэнэ. И Иль Гю дипломатчийн замналаа 1999 онд эхлүүлсэн хүн юм. 2013 оны долоодугаар сард Хойд Солонгос улс “Chong Chon Gang” усан онгоцоор сөнөөгч онгоцны эд анги, агаарын довтолгооноос хамгаалах пуужин зэргийг зөөвөрлөж байгаад Панамын сувагт баригдахад тэрбээр Куба дахь Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Улмаар тухайн үед гүйцэтгэсэн үүргээрээ Ким Жон Унаас сайшаал хүртсэн төдийгүй 2016 оны хоёрдугаар сараас 2019 оны гуравдугаар сард Гадаад харилцааны яамны Африк-Араб болон Латин Америкийн газрын дэд даргаар ажиллахын сацуу намын нарийн бичгийн даргын алба хашиж байжээ. Харин 2023 оны 11 дүгээр сарын эхээр хүүхдүүд болон эхнэртэйгээ Өмнөд Солонгост очиж суурьшсан байна. Тэрбээр өдгөө Хойд Солонгосын бодит байдлын талаар олон улсад ярьж танилцуулдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







